Ялгуун
Монгол ахуйн уламжлал ба ёс заншлыг өдөр тутмын хэрэглээнд шингээж, хойч үедээ үлдээх хүсэл мөрөөдлийн дагуу үүсгэн байгуулагдсан

Холбоо барих

9011-7575

info@yalguun.mn

Ялгуун

Yalguun Accessories нь юуны түрүүнд Монгол ахуйн уламжлал ба ёс заншлыг өдөр тутмын хэрэглээнд шингээж, хойч үедээ үлдээх хүсэл мөрөөдлийн дагуу үүсгэн байгуулагдсан. Мөн Монголд хүрэлцэн ирэх олон мянган жуулчдад улсынхаа түүх, соёлыг агуулсан чанартай бүтээгдэхүүн санал болгох үүднээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ.
 
Хамгийн анх 2017 оны нэгдүгээр сард анхны "Цагаан сар" нэртэй цуглуулгаа танилцуулснаас хойш 4 цуглуулгын 100 гаруй гайхалтай бүтээл бүхий торгон алчуур худалдаанд гарсасан. Хэрэглэгч бүр өөрийгөө дахин давтагдахгүйг мэдрээсэй гэж хүссэндээ коллекц бүрийн тансаг алчууруудаа цөөн тоогоор худалдаанд гаргадаг бодлоготой.
 
Ялгуунтай цуг дэлхийн өнцөг булан бүрт аялаж буй хэрэглэгчид маань өнгөлөг алчуурыг загварчлан зүүхээс гадна илүү олон төрлийн аксесуараар өөрийн өдөр тутмын хувцаслалтдаа үндэсний хэв маяг оруулан Монгол ахуй соёлоо сурталчлан гайхуулахыг хараад бид улам ихийг хийж бүтээх урам зориг авдаг билээ.