CityOptic
Бид хараа шалгах, оношлох, эмчлэх, контакт линз тааруулах цогц үйлчилгээг тансаг, тохилог орчинд мэргэжлийн өндөр түвшинд явуулдаг ба шил захлах, бүх төрлийн шилний засвар үйлчилгээ хийх хамгийн сүүлийн үеийн, Герман улсын бүрэн автомат тоног төхөөрөмж бүхий тусгай зориулалтын үйлдвэртэй.

Холбоо барих

7011 4567

cityoptic@ymail.com

CityOptic

CITYOPTIC ХХК нь 2008-04-20 ноос 1 салбар, 1 үйлдвэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Дотоод тохижилтыг Германы интерьер дизайнер хийж, 2008 онд Герман, Япон,Солонгос улсын хамгийн шилдэг, сүүлийн үеийн багаж төхөөрөмжөөр тоноглосон. Бид хараа шалгах, оношлох, эмчлэх, контакт линз тааруулах цогц үйлчилгээг тансаг, тохилог орчинд мэргэжлийн өндөр төвшинд явуулдаг ба шил захлах, бүх төрлийн шилний засвар үйлчилгээ хийх хамгийн сүүлийн үеийн, Герман улсын бүрэн автомат тоног төхөөрөмж бүхий тусгай зориулалтын үйлдвэртэй. Англи, Герман, Солонгос, Япон зэрэг улсад үйлдвэрлэсэн чанартай, 1 жилийн, 3 сарын, 1 сарын, 1 өдрийн хугацаатай, өнгөтэй, өнгөгүй төрөл бүрийн контакт линзээр хэрэглэгчдийг хангадаг.

Оптикийн эх орон Герман улсын тэргүүлэгч шилний үйлдвэр Rupp+Hubrach фирмээс дээд зэргийн чанартай оптикийн линк албан ёсоор анх удаа Монголд оруулж ирсэн ба Герман улс даяар 20 гаруй салбартай 80 жилийн түүхтэй Fischer Optik, CITYOPTIC-тэй хамтарч ажилладаг. Мөн Япон, Солонгос улсын оптикийн линз үйлдвэрлэгч TOKOI optical болон DAEMYUNG optical компанийн оптикийн линзийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг.

Мөн Германы Menrad фирмийн JOOP, JAGUAR, MENRAD, DAVIDOFF, Rodenstock фирмийн Rodenstock, Porsche,Dunhill, OWP фермийн MEXX, Австри улсын Unioptic фирмийн HIS, Daniel hechter, Ruud van dyke зэрэг алдартай брэндийн хүрээ болон нарны шилнүүдийг албан ёсоор Монголд авчирч хэрэглэгчдэд хүргэдэг. Одоо Улаанбаатар хотод 6 салбар, орон нутагт 3 нийт 9 салбартайгаар Монголын ард түмнийг хамгийн шилдэг, чанартай, дэлхийн түвшний хараазүйн цогц үйлчилгээгээр хангахаар ажиллаж байна.